Монголын тэргүүлэх платформ

Брэндээ сурталчлах хялбар шийдэл

Брэнд болон контент бүтээгчдийг холбож, төлбөрийг найдвартай хадгалж, кампанит ажлын үр дүнг хэмжих платформ.

4

Инфлюэнсэр

5

Брэнд

1

Кампанит ажил

Кампанит ажлын аналитик

Үзэлт

24.5K

Engagement

6.4%

CPV

12₮

Өсөлт

+18%
1.2K 184
3.4K 291

Дундын дансанд цоожтой

1,500,000₮

Дэмжих платформууд

Яаж ажилладаг вэ?

Гурван алхмаар кампанит ажлаа эхлүүлнэ

АЛХАМ 01

Кампанит ажил үүсгэх

Зорилго, төсөв, шаардлагаа тодорхойлж кампанит ажлаа нэмнэ.

АЛХАМ 02

Инфлюэнсэр сонгох

Ирсэн хүсэлтүүдээс дагагчийн тоо, engagement-ийг харьцуулж тохирохыг нь сонгоно.

АЛХАМ 03

Үр дүнг хэмжих

Постын үзэлт, лайк, сэтгэгдэл автоматаар шинэчлэгдэж график дээр харагдана.

Дундын дансны хамгаалалт

Төлбөр хоёр талдаа аюулгүй

Брэнд урьдчилж хөлсөө платформ дээр байршуулна. Тухайн мөнгө контент нийтлэгдэж, брэнд хүлээн зөвшөөрөх хүртэл дундын дансанд цоожтой хадгалагдана. Ингэснээр инфлюэнсэр төлбөрөө авах эсэхтээ эргэлзэхгүй, брэнд ажил дуусахаас өмнө мөнгөө алдахгүй.

  • Мөнгө байршуулах хүртэл кампанит ажил идэвхжихгүй
  • Контент батлагдсаны дараа хөлс автоматаар шилжинэ
  • Санал зөрвөл маргаан нээж, админ шийдвэрлэнэ

Шимтгэл нь ажил бүтсэн үед л авагдана — брэнд 7%, инфлюэнсэр 5%. Бүрэн задаргааг харах →

Брэнд мөнгөө байршуулна

Кампанит ажлын хөлсийг урьдчилж хэтэвчиндээ цэнэглэнэ.

Платформ цоожилно

Контент батлагдах хүртэл мөнгө хөдөлгөөнгүй хадгалагдана.

Инфлюэнсэрт шилжинэ

Брэнд хүлээн зөвшөөрмөгц хөлс автоматаар олгогдоно.

Платформын давуу тал

Кампанит ажлыг эхнээс нь дуустал нэг дороос

Автомат хяналт

Постын үзэлт, лайк, сэтгэгдэл өдөр бүр автоматаар шинэчлэгдэнэ. Хүсвэл шууд өөрөө ч шинэчилж болно.

Гүнзгий анализ

Нэг үзэлтийн өртөг (CPV), engagement rate-ийг кампанит ажил, инфлюэнсэр тус бүрээр харьцуулна.

Баталгаажсан акаунт

Инфлюэнсэрүүд сошиал хаягаа OAuth-аар холбож баталгаажуулна — хуурамч дагагчийн эрсдэл буурна.

Инфлюэнсэр хайх

Дагагчийн тоо, чиглэл, байршил, үнийн саналаар шүүж тохирох хүнээ олно.

Маргаан шийдвэрлэлт

Санал зөрвөл нотолгоо хавсаргаж маргаан эхлүүлнэ. Админ хоёр талыг сонсож шийднэ.

Эрхийн түвшний хандалт

Админ, брэнд, инфлюэнсэр тус бүр өөрийн эрхийн хүрээнд ажиллана. Бусдын мэдээлэл харагдахгүй.

Хэнд зориулагдсан вэ?

Та ямар зорилготойгоос хамаарч бүртгүүлнэ

Брэнд / Компани

  • Кампанит ажил үүсгэж тохирох инфлюэнсэр олно
  • Постын гүйцэтгэлийг автоматаар хянана
  • CPV, engagement-ээр үр дүнгээ харьцуулна
  • Төлбөрөө дундын дансаар баталгаажуулна
Брэнд болох

Инфлюэнсэр / Контент бүтээгч

  • Идэвхтэй кампанит ажлуудаас сонгоно
  • Хөлсөө урьдчилан тохирно
  • Постын үр дүнгээ хянана
  • Хөлсөө хугацаанд нь баталгаатай авна
Инфлюэнсэр болох

Өнөөдрөөс эхлэх үү?

Бүртгүүлэх үнэгүй. Кампанит ажил үүсгэх эсвэл эхний хамтын ажиллагаагаа олоход хэдхэн минут л хангалттай.

Бүртгүүлэх