Нууцлалын бодлого
Сүүлд шинэчлэгдсэн: 2025 оны 6-р сар
1. Ерөнхий мэдээлэл
Hashly.mn ("бид", "манай платформ") нь Монголын брэнд болон инфлюэнсэрүүдийг холбодог маркетингийн платформ юм. Энэхүү нууцлалын бодлого нь таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалдгийг тайлбарлана.
2. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ?
- • Бүртгэлийн мэдээлэл: Нэр, и-мэйл хаяг, нууц үг (шифрлэгдсэн байдлаар хадгалагдана)
- • Профайлын мэдээлэл: Компанийн нэр, хот, товч танилцуулга
- • Нийгмийн сүлжээний мэдээлэл: Instagram, TikTok, YouTube акаунтын нэр, дагагчийн тоо
- • Google/Facebook нэвтрэлтийн мэдээлэл: OAuth ашиглан нэвтрэх үед нэр болон и-мэйл авна
3. Мэдээллийг яаж ашигладаг вэ?
- • Таны акаунтыг үүсгэж, платформд нэвтрүүлэхэд
- • Брэнд болон инфлюэнсэрүүдийг хооронд нь холбоход
- • Кампанит ажлын үр дүнг хэмжих, харуулахад
- • Таньд мэдэгдэл, и-мэйл илгээхэд
4. Мэдээллийг хэнтэй хуваалцдаг вэ?
Бид таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд зарах, түрээслэх эсвэл дамжуулахгүй. Зөвхөн дараах тохиолдолд хуваалцана:
- • Таны зөвшөөрлөөр (жишээ нь, брэнд таны профайлыг харах)
- • Хуулийн шаардлагаар
5. Мэдээллийг хэрхэн хамгаалдаг вэ?
- • Нууц үгийг bcrypt шифрлэлтээр хадгалдаг
- • Бүх холболт HTTPS протоколоор шифрлэгдсэн байдаг
- • Мэдээллийн сан нь аюулгүй клауд орчинд хадгалагдана
6. Таны эрхүүд
- • Өөрийн мэдээллийг харах, засах эрхтэй
- • Акаунтаа устгах хүсэлт гаргах эрхтэй
- • Мэдэгдэл хүлээн авахаас татгалзах эрхтэй
7. Холбоо барих
Нууцлалын бодлоготой холбоотой асуулт, санал гаргахыг хүсвэл дараах хаягаар холбогдоно уу:
hashlymn0@gmail.com
© 2025 Hashly.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.